Оюутны холбоо

Зорилго

Оюутны эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөвшүүлэн, хөгжүүлэхэд оршино.

Оюутны зөвлөл нь сургуульд суралцаж байгаа нийт оюутнуудын сайн дурын үндсэн дээр нэгдсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан олон нийтийн сайн дурын байгууллага юм.

Оюутны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг оюутны зөвлөлийн дарга удирдан явуулна. Оюутны зөвлөл нь Боловсролын тухай хууль, “Монос” дээд сургуулийн дүрэм, Оюутны зөвлөлийн дүрэм, Монголын оюутны холбооны дүрэм журмыг үндэс болгон оюутны бүхий л хүрээний эрх ашгийг хамгаалах , хүсэл сонирхол байр суурийг судлаж, шийдвэрлүүлэх, сургалт хүмүүжлийн ажлын үр дүнг дээшлүүлэх, оюутныг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн ажлуудыг сургуулийн захиргаа, Оюутны албатай хамтран хэрэгжүүлэхэд оршино.

Түүнчлэн сургалтаас гадна оюутнуудын дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд олон нийт, соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулж гардан явуулдаг. Оюутны Зөвлөл нь тухайн жилдээ хийх ажлын төлөвлөгөө боловсруулан гаргаж, төсвийг Оюутны алба болон сургуулийн захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Ингэснээр оюутны зөвлөлийн гишүүдийн бие даан шийдвэр гаргах чадвар нь илүү хөгждөг юм.

Оюутны зөвлөлийн тэргүүн: Г.Төрбат /ЭЗ-201/

Оюутны зөвлөлийн гишүүд: Б.Хүрэлбаатар /ЭЗ-203/, Ц.Онон /ЭЗ-204/, С.

Орхон /ЭЗ-304/, Б.Очгэрэл /ЭЗ-301/, Г.Гүнжидмаа /УАУ-101/, Б.Ламжав /ЭЗ-105/, Б.Мажаачамба /ЭҮИТ-101/, П.Баасанбаяр /ЭЗ-102/