ТАНИЛЦУУЛГА

ЭЗШУИС нь 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн Эм зүйн болон Анагаах ухааны магистрын сургалтын хөтөлбөрийг, 2015-2016 оны хичээлийн жилээс Эм зүйн ухааны докторын сургалтын хөтөлбөрийг тус тус эхлүүлэн ажиллаж байна.

2015 оны 3 сараас эхлэн Эрдмийн сургуулийг албан ёсоор байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдмийн сургууль нь магистрант, докторант болон багш нарын эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах, сургалтын болон судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, ЭЗШУИС-ийн гадаад харилцааг хариуцан, түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн түүнчлэн “Монголын эм зүй, эм судлал” сэтгүүлийг эрхлэн гаргадаг.

Эрдмийн сургуулиас тогтмол зохион байгуулдаг ажлууд:

  • Онолын болон судалгааны семинар (сар бүр)
  • Англи хэлээр мэргэжлийн лекц бэлтгэн илтгэл хэлэлцүүлэх (7 хоног бүр)
  • Бүтээлийн сан багш бүрт нээн, улирал бүр бүтээлийн жагсаалтанд шинэчлэлт хийн сан бүрдүүлэх
  • Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
  • Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд багш, оюутнуудыг оролцуулах, дэмжлэг үзүүлэх
  • Гишүүнчлэлээр элссэн олон улсын мэргэжлийн холбоодуудын үйл ажиллагаанд оролцох

Хаяг, холбоо барих

УБ хот, Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн тойруу, ЭЗШУИС-ийн хичээлийн I байр

Утас: 976-70174640, 976-99045646

Факс: 976-70174640

Шуудангийн хаяг: Улаанбаатар – 37, ш/х 10

Е-мейл хаяг: selenge.e@monos.mn, eselenge@gmail.com