ЭМ СУДЛАЛ КЛИНИК ЭМ ЗҮЙН ТЭНХИМ
Эрхэм зорилго:

Тэнхмийн эрхэм зорилго нь эм зүйч, уламжлалтын эмч, сувилагч, эмийн үйлдвэрийн инженер технологичиор суралцаж байгаа оюутнуудад эм судлал, эмнэлзүйн эм судлал,эмнэлзүйн эмзүй, эмнэлзүйн удиртгал зэрэг хичээлийн сургалтыг явуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан явуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.


Тэнхмийн үүсэл, хөгжил:

Тус тэнхим нь 2001 оны 12 сард “Морфо-физиологийн тэнхим” нэртэй байгуулагдаж сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2009 оны 6 сард “Онолын болон эмнэлзүйн эм судлалын тэнхим” нэрэн доор 6 багшийн бүрэлдэхүүнтэйгээр, 2010-2011 оны хичээлийн жилд “Клиник эм зүй Био анагаахын тэнхим” нэрэн доор өргөжин 12 багшийн бүрэлдэхүүнтэйгээр, 2016 онд “Био-анагаах Клиник эм зүйн тэнхим” болгон өөрчилж, 9 багшийн бүрэлдэхүүнтэйгээр тус тус үйл ажиллагаа явуулж байв. 2020 оны 01 сараас Эм судлал – Клиник эм зүйн тэнхим ба Био-анагаах Эмнэл зүйн тэнхим болж 2 хуваагдан Эм судлал клиник эм зүйн тэнхим болон 6 багшийн бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй хичээлийг зааж байна.


ЭМ СУДЛАЛ КЛИНИК ЭМ ЗҮЙН ТЭНХИМ