Blog

4

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 20 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор нээж Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Цэрэндулам, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор, “Монос” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тус сургуулийг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар нар үг хэлэв. Мөн 20 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд “Монос” группийн харъяа компаниудын захирлууд, зочид төлөөлөгчид оролцов. 20 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр БШУЯ, ЭМЯ, ЭЗШУИС-ийн шилдэг багш, ажилчид, хамт олныг шалгаруулан шагнал гардуулав.

БШУЯ-ны шагналыг:

  • БШУЯ-ны боловсролын тэргүүний ажилтнаар Мэргэжил Дээшлүүлэх Сургуулийн захирал, эм зүйн ухааны доктор, дэд профессор Лхамсүрэнгийн Уламбаяр
  • Ерөнхий Эрдмийн тэнхимийн ахлах багш, биологийн ухааны доктор Болдын Дэнсмаа
  • БШУЯ-ны боловсролын салбарын жуух бичгээр тус сургуулийн боловсрол

эрхэлсэн дэд захирал Нарангэрэлийн Зулцэцэг

  • Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхимийн эрхлэгч, Эм зүйн ухааны доктор, дэд профессор Тилекийн Ахтолхын
  • Биоанагаах Эмнэл зүйн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Энхболдын Энхсүрэн
  • Эмийн үйлдвэр инженер технологийн тэнхимийн багш Энхжаргалын Наранчимэг

ЭМЯ-ны шагналыг:

  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Содномын Базаррагчаа
  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхимийн ахлах багш, докторант Энхтөрийн Сансархуяг

МИДС-ийн шагналыг:

  • Монголын их дээд сургуулиудын Багшийн алдар медалиар Эм зүйн удирдлага технологи тэнхимийн ахлах багш, докторант Цэгмидийн Алтантуяа
  • Монголын их дээд сургуулиудын Шилдэг багш медалиар Уламжлалт анагаах ухаан судлалын тэнхимийн эрхлэгч Түдэвийн Ариунжаргал
  • Эм хангамж үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр “Гарааны гурван хүч” старт апп компаний үйлдвэрлэл эрхэлсэн менежер Батчулууны Цолмон
  • Спортын мастер цол, тэмдэгээр тус сургуулийн биеийн тамирын арга зүйч Дарьжавын Элбэгдорж нар тус тус хүртэв.

ЭЗШУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн шилдэг шалгаруулах журмын дагуу

  • Био-анагаах эмнэлзүйн тэнхимийн багш М.Сайнгэрэл шилдэг заах арга зүйч багшаар
  • Био-анагаах эмнэлзүйн тэнхимийн ахлах багш, докторант Д.Тунгалаг шилдэг зөвлөх багшаар
  • Эм судлал клиник эм зүйн тэнхимийн эрхлэгч, эм зүйн ухааны доктор Х.Баярмаа шилдэг судлаач багшаар
  • Тус сургуулийн сургалтын албаны менежер Б.Энхцэцэг, үйлчилгээний ажилтан Л.Оюунцэцэг нар шилдэг ажилтнаар
  • Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор С.Базаррагчаа шилдгийн шилдэг багшаар
  • Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлзүйн тэнхим шилдэг хамт олноор тус тус шалгарав.

Докторын зэрэг хамгаалсан:

  • Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор С.Базаррагчаа “Амь тэнссэн хүнд өвчтөнтэй тасгийн эмч, сувилагч нарын гийгэм сэтгэлзүйн судалгаа” сэдвээр АШУҮИС-д докторын зэргээ амжилттай хамгаалсан байна.
  • Эм судлал клиник эм зүйн тэнхимийн эрхлэгч, Эм зүйн ухааны доктор Х.Баярмаа “Effect of clopidogrel of XQ-1H in cerebral ischemic reperfusion injury rats and mechanism of XQ-1H” сэдвээр БНХАУ-н Нанжинь хот дахь Хятадын Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуульд докторын зэргээ амжилттай хамгаалсан байна.

Олон улсад зөвшөөрөгдсөн инфакт фактортой мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн багш нараар Эм судлал клиник эм зүйн тэнхимийн эрхлэгч, Эм зүйн ухааны доктор Х.Баярмаа, ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, биологийн ухааны доктор, дэд профессор Д.Бадрал нар шалгарав. Харин ерөнхий эрдмийн тэнхимийн багш Б.Хонгорзул,  биеийн тамирын арга зүйч Д.Элбэгдорж, Эм зүйн удирдлага технологийн тэнхимийн ахлах багш А.Алтанцэцэг нар хөдөө орон нутагт элсэлтээр амжилттай ажилласан багш нараар тодорч шагнуулав.

Тус ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд нийт 20 гаруй багш ажилтныг шагнаж урамшуулав. Мөн уг хүндэтгэлийн арга хэмжээнд Voice of Mongolia шилдэг оролцогч дуучин Е.Дашням, амьд хөгжимийн A Sound хамтлаг, УАУ-ны 5-р курсын оюутан Б.Батнасан, 2014 оны төгсөгч С.Бат-Очир, Д.Тэргэл нар ая дуугаа өргөн барисан байна.

     

  

  

 

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол