Blog

nuur_zurag_101

ЭЗШУИС-ийн Оюутны урлагийн их наадмын гол зорилго нь тус сургуулийн оюутнуудын авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Уг арга хэмжээг оюутны алба, оюутны зөвлөлтэй хамтран 2019 оны 11 сарын 23-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Оюутны урлагийн их наадамд Эм зүйн 1-5 курс, Уламжлалт анагаах ухааны тэнхим, Эмийн үйлдвэрийн инженер технологийн тэнхим, Сувилахуйн тэнхмийн 100 гаруй оюутнууд гоцлол дуу, гоцлол бүжиг, ардын язгуур урлаг, гоцлол хөгжим, хамтлаг дуу, хамтлаг бүжиг гэсэн 6 төрөлд авъяас чадвараараа өрсөлдөв. 

ЭЗШУИС-ийн боловсрол эрхэлсэн дэд захирал Н.Зулцэцэг оюутны урлагийн их наадмыг нээж оюутан залуустаа амжилт хүслээ. ЭЗШУИС-ийн захирал Л.Цэрэндулам болон багш, оюутнууд оролцогчдоо дэмжиж идэвхитэй оролцов.

Оюутны урлагийн их наадмын шүүгчээр МУСТА, хөгжимчин Р.Отгонзул, МУСТА, дуучин Л.Батмөнх, МУСТА, бүжигчин Б.Бадамсүрэн нар ажиллаа. 2019 оны Оюутны урлагийн их наадмын шилжин явах цомын эздээр “Сувилахуйн тэнхим” шалгарлаа. Оюутны урлагийн их наадмын төрөл тус бүрт:

Төрлүүд

Байр

Курс

1

Гоцлол дуу

1-р байр

ЭЗ-V

2-р байр

ЭЗ-I

3-р байр

УАУ

2

Гоцлол бүжиг

1-р байр

СУВ

2-р байр

ЭЗ-II

3-р байр

ЭЗ-I

3

Гоцлол хөгжим

1-р байр

ЭЗ-I

2-р байр

ЭЗ-II

3-р байр

ЭЗ-V

4

Ардын язгуур урлаг

1-р байр

ЭЗ-III

2-р байр

СУВ

3-р байр

УАУ

5

Хамтлаг дуу

1-р байр

СУВ

2-р байр

ЭЗ-V

3-р байр

УАУ

6

Хамтлаг бүжиг

1-р байр

УАУ

2-р байр

СУВ

3-р байр

ЭЗ-V

Урлагийн их наадам олон оюутныг хамарч их өргөн хүрээтэй болсон бөгөөд их өрсөлдөөнтэй, олон авъяастнууд шинээр тодорсон сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. 

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол