Blog

nuur_zurag_112

Тус семинарт БАКЭЗТ-ийн багш АУ-ы магистр Я.Өнөржаргал  “Хүүхдийн пиелонефрит, гипероксалурийн эмнэлзүй ба шинжилгээний зарим үзүүлэлт” сэдвээр илтгэл тавьсан байна.

Я.Өнөржаргал нь 1989 онд Улаанбаатар хотын АУДуС-ийг эм найруулагч мэргэжлээр төгсөж, 1995 онд АУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 1998 онд АШУИС-ийн Анагаах Ухааны магистрын зэрэг хамгаалсан. АШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд Хүүхдийн “бөөр судлал” болон “хоол боловсруулах эрхтэн системийн” эмчийн нарийн мэргэжлийн олгох курсуудыг дүүргэсэн.  1995-1996 онд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд их эмч, 1996-2002 он ЭНЭШТөвд дотрын их эмч, 2003-2018 он хүртэл АДРА Монгол ОУБ-д эмч, эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, төслийн ажилтнаар ажиллаж, 2018-2019 онд “Ази Фарм” ХХК-д менежерийн ажлыг хашиж байгаад 2019 оны 09 сараас эхлэн ЭЗШУИС-д багшаар ажиллаж байна.

ДЭМБ-ын судалгаагаар /1995/ хүүхдийн нийт өвчлөлийн дотор бөөр шээсний замын эмгэг нь амьсгалын эрхтний өвчний дараа 2-рт ордог. Тухайн цаг хугацаанд манай оронд бөөр шээсний замын эмгэг нь амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн дараа  3-рт орж байсан. Хүүхдийн пиелонефрит /ПН/болон гипероксалури /ГО/ үеийн эмнэлзүй, лаброаторийн үзүүлэлтийн талаар харьцуулсан судалгаа манай оронд байхгүй байсан нь уг судалгааны ажлын үндэс болсон. ПН ба ГО –ийн эмнэлзүйн онцлогийг харьцуулан судалж, ГО-ийн үед шээсээр гарч байгаа оксалатын давсыг нарийвчлан судлах оролдлого хийсэн нь тус судалгааны ажлын шинэлэг тал байлаа. ГО-ийн үед шээсээр оксалат тогтмол удаан хугацаагаар гарах нь шээс дамжуулах замын нянгийн хоёрдогч халдварын суурь болоод зогсохгүй бөөрний чулуу үүсгэх, бөөрний дутагдалд орох хүндрэлд хүргэдэг. Иймд уг өвчний шалтгаан, эмнэлзүйн зарим асуудлыг судлан үнэлэлт өгөхийг зорьсон нь уг ажлын практик ач холбогдол юм.

 

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол