Blog

nuur_zurag_100

       ЭЗШУИС-ийн VOMEC клубын нэрэмжит Англи хэлний II бага олимпиад 2019 оны 11 сарын 15-нд явагдаж өнгөрлөө. Олимпиадад Эмийн үйлдвэр, Эм зүйн ангийн оюутнууд ур чадвараа сорьж өрсөлдлөө. Англи хэлний олимпиадын зорилго нь оюутнуудын хэлний мэдлэгийг тэлэх, үгсийн санг нэмэгдүүлэх, өөрийн үзэл бодлоо зохион бичлэг хэлбэрээр бичиж сурах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх оюутан бэлтгэх зорилготой юм.

Үндсэн 3 хэсэгтэй:

1. Дүрмийн хэсэг

2. Үгсийн сан шалгах

3. Зохион бичлэг /100-120 үгтэй/

Байр эзэлсэн оюутнууд:

1-р байранд ЭЗ-311 ангийн оюутан Г.Идэрцогт

2-р байранд ЭЗ-206 ангийн оюутан Б. Шижирбаатар

3-р байранд  ЭҮИТ-201 Б. Дарханнаран

Тусгай байранд ЭЗ-205 Ч. Чинзориг нар ур чадвараараа бусдыгаа манлайлж байр эзэллээ. Энэ удаагийн олимпиадад манай хөвгүүд идэвхтэй бэлдэж оролцон шагналын эзэд боллоо. Англи хэлний олимпиадыг зохион байгуулсан англи хэлний VOMEC-клуб, ЕЭТ-ийн англи хэлний багш нар, болон оролцсон нийт оюутнууддаа баярлалаа.

 Цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол