Blog

nuur_zurag_111

Энэхүү цэнгүүнийг албан ёсоор нээн Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам үг хэлэв. Цэнгүүнд “Монос” группийн харъяа компаниудын захирлууд, эрдэмтэн багш, зочид төлөөлөгчид оролцов. Цэнгүүний үеэр оюунлаг, спортлог, авъяаслаг оюутан, нэрэмжит тэтгэлэг, тэргүүний анги хамт олон, шилдэг ангийн дарга, тэргүүний уншигч, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний оюутан”, Монголын оюутны холбооны “Манлайлагч оюутан” алтан медал, Монголын үндэсний олимпийн хорооны алтан медалиар тус тус оюутнуудыг шагнаж урамшуулав.

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн нэрэмжит шагналаар Эм зүйн 410-р ангийн оюутан – Э.Очирбат, Оюунлаг оюутан – Эм зүйн 204-р ангийн оюутан А.Оюундарь, Оны Авъяаслаг оюутан – Эм зүйн 501-р ангийн оюутан Г.Шүрэн-Эрдэнэ, Оны Спортлог оюутан – Эм зүйн 505-р ангийн оюутан Ч.Амарзаяа нар шалгарав.

“Монос” группийн харъяа компаниудын нэрэмжит тэтгэлэг: “Тимус фарм” ХХК-ны нэрэмжит тэтгэлэгээр Уламжлалт анагаах ухааны 601-р ангийн оюутан Х.Эрдэнэжаргал, “Монос трейд” ХХК-ны нэрэмжит тэтгэлэгээр Сувилахуйн 301-р ангийн оюутан Н.Цэнгүүн, “МоносФарм” ХХК-ны нэрэмжит тэтгэлэгээр Эм зүйн 410-р ангийн оюутан Ц.Амарзаяа, “Монос улаанбаатар” ХХК-ны нэрэмжит тэтгэлэгээр Эм зүйн 202-р ангийн оюутан Б.Зулням,  Эм зүйн 404-р ангийн оюутан М.Солонго нар тэтгэлэгийн эзэд болов

ЭЗШУИС-ийн Тэргүүний уншигчаар Эм зүйн 102 ангийн оюутан Б.Бүжинлхам, Шилдэг ангийн дарга Эм зүйн 504-р ангийн дарга С.Мягмарсүрэн, Шилдэг анги хамт олноор “Уламжлалт анагаах ухааны 601-р анги” шалгарав.

Монголын оюутны холбооны “Манлайлагч оюутан” шагналыг

  • Эм зүйн 504-р ангийн оюутан Б. Цэнд-очир
  • Уламжлалт анагаах ухааны 601-р ангийн оюутан Г. Гүнжидмаа
  • Эм зүйн 501-р ангийн оюутан Ц. Эрдэнэсувд
  • Уламжлал анагаах ухааны 501-р ангийн оюутан С.Иргэл
  • Эм зүйн 504-р ангийн оюутан М. Наранхүү
  • Уламжлал анагаах ухааны  601-р ангийн оюутан  Б. Бэрцэцэгмаралмаа
  • Сувилхуйн 301-р ангийн оюутан Г. Агиймаа
  • Эм Зүйн 311-р ангийн оюутан Б. Насанбат

 

Монголын үндэсний Олимпийн хорооны дээд шагналаар

  • УАУ2ны 302-р ангийн оюутан Л. Цэдэвсүрэн
  • УАУ-ны 302-р ангийн оюутан А. Сугар
  • Эм зүйн 501- р ангийн оюутан А.Төгөлдөр

Жил бүр Улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон сургуулийн нэрийг өндөрт гаргасан оюутнуудыг шагнаж урамшуулдаг уламжлалтай.  Энэ жил Э.Элбэгдорж дасгалжуулагчтай, А.Төгөлдөр ахлагчтай Гар  бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав.

Оюутны албаны санаачлагаар жил бүр оюутны санал асуулгаар “ОЮУТАНД ЭЭЛТЭЙ” багшийг шалгаруулдаг билээ. Санал асуулгад 60 ангийн 1200 гаруй оюутнууд хамрагдсан бөгөөд тэдний 50 гаруй хувь нь ОЮУТАНД ЭЭЛТЭЙ багшаар ЭМИЙН ХИМИ ЭМИЙН УРГАМАЛ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ Э.Сансархуяг багш шалгаруулсан байна.

Нийт 40 гаруй оюутнуудыг шагнаж урамшуулав. Цэнгүүнд урилгаар дуучин BIG GEE, амьд хөгжмийн хамтлаг ая дуугаа өргөв. Мөн авяаслаг оюутнууд мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрөв.

                                     

  Мэдээ бэлтгэсэн:                               Б.Энх-Амгалан

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол