Blog

nuur_zurag_102

Д.Байгалмаа нь 2007 онд Орхон ИС-д Хэл шинжлэлийн ухааны магистр, 2015 онд БНСУ-ын Дэгү ИС-д Хэл зохиолын ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

2016 оноос ЭЗШУИС-ийн Эмийн үйлдвэрийн инженер технологийн тэнхимд Солонгос хэлний багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Монголын Эмзүйн салбарынханд мэргэжлийн хүрээний шинэлэг мэдээлэл хүргэх зорилгоор Солонгосын Эм зүй, Эм үйлдвэрлэлийн салбарын талаар мэдээ мэдээлэл орчуулан хүргэж байна.

СЭДЭВ: СОЛОНГОСЫН ЭМЗҮЙН САЛБАРТ ШИНЭ ЭМ БҮТЭЭЖ БУЙ ТҮҮХЭН ХӨГЖИЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

           Солонгосын эм зүйн салбарын судалгааны гол чиглэл нь ‘New Drug Development’ буюу шинэ эм бүтээх чиглэлд түлхүү хөгжих хандлагатай байна. Түүнчлэн Individualized Pharmacy(Clinical Pharmacy) нь  Pharmacogenetics, Pharmacogenomics дээр суурилж “өвчтөн нэг бүрийн генийн онцлог”-т тохирсон эмэн эмчилгээний аргыг хөгжүүлэх, цаашлаад нийтэд мэдээлэл солилцох зорилготой нийгмийн эм зүйн салбар (Social Pharmacy) ч бас хамт хөгжих төлөвтэй байна. Эм зүйч бэлтгэх сургалтын хүрээнд бодис судлалд суурилсан эм зүйгээс өвчтөнд чиглэсэн  клиник эм зүйн боловсрол олгох тал руу илүү чиглэж байгаа бөгөөд эм зүйчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх боловсролын тогтолцооны  шинэчлэл ч бас явагдаж байна. 

       

     Нийт семинарт оролцсон багш нартаа талархал илэрхийлье.

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол