Blog

nuur_zurag_108

ЭЗШУИС-ийн багш, судлаачдын дунд зохион байгуулагддаг Судалгааны ажлын семинар 2019 оны 12 сарын 13-ны өдөр 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

 ЭЗШУИС-ЮБАКЭЗТ-ийн багш АУ-ы магистр В.Энхтуяа багш “Суулгалт өвчний эмнэл зүй, хүчил суурийн гомеостазын онцлог” сэдвээр илтгэл тавилаа. Тус семинарт идэвхитэй оролцсон баг, судлаач нартаа талархал илэрхийлье.  

    WHO 1998 оны мэдээгээр дэлхий дахинд жил тутам 5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчин бүртгэгдэж байгаагийн 6-9 сая нь эндэж байна гэжээ. Тухайн цаг хугацаанд суулгалтаар хүндрэгсдийн ус эрдэс, хүчил  суурийн гомеостазыг нарийвчлан судалж онош эмчилгээний жишиг боловсруулах асуудал  нь хүүхдийн хүүхдийн  амь тэнссэн үеийн тулгамдсан асуудал болохыг судлаачид цохон тэмдэглэсээр байв. Суулгалтын хүндрэл нь  халдвар, холбогдох хүчин зүйлийн нөлөөгөөр ХБЗ-ын бүтэц-үйл ажиллагааны хямралаас улбаалан үүсч байгаа дасан зохицох болон нөхөн тэгшитгэх чиглэл бүхий түгээмэлжсэн үйл явц бөгөөд үүнийг “Суулгалт хордлого”, “Шингэн  алдалтат хордлого”,  “Гэдэсний дутмагшил”, “Гэдэсний хордлого”, “Гэдэсний эмгэгшил” хэмээн нэрлэх санал дэвшүүлж байлаа.

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол