Blog

nuur_zurag_113

Ерөнхий Эрдмийн тэнхимээс жил бүр уламжлал болгон ЭЗШУИС-ийн багш, ажилтнуудын дунд зохион байгуулдаг “Эрүүл мэнд-Амжилтын үндэс” спортын их наадмын сагс, теннис, шатар, даамны тэмцээн 2019 оны 1-р сарын 15-ны өдөр амжилттай явагдаж өнгөрлөө. Тус арга хэмжээ нь “Монос” группын 30 жил, ЭЗШУИС-ийн 20 жилийн ойд зориулан зохион байгуулагдсанаараа энэ жил онцлогтой байлаа.

Уг спортын их наадмын сагсны төрөлд

1-р байр: : Б.Хонгорзул ахлагчтай баг,

2-р байр Л.Уламбаяр ахлагчтай баг,

3-р байр: Б.Батцэцэг ахлагчтай баг тус тус эзлэв.

Мөн теннисний төрөлд эмэгтэй тэргүүн байр Э.Баяраа, дэд байр Н.Машбат, эрэгтэй тэргүүн байр Э.Сансархуяг, дэд байр Ш.Болдбаатар, шатрын төрөлд эмэгтэй тэргүүн байр Б.Хонгорзул, дэд байр Э.Баяраа, эрэгтэй тэргүүн байр Б.Энх-Амгалан, дэд байр Л. Сосорбарам, даамны төрөлд эмэгтэй тэргүүн байр Т.Анударь, дэд байр А.Ариунцэцэг, эрэгтэй тэргүүн байр Л.Түдэвдагва, дэд байр Б.Уламбаяр тус тус тэргүүллээ. Нийлбэр дүнгээр Л. Уламбаяр ахлагчтай баг тэргүүлж, шилжин явах цомын эздээр тодорлоо. Авъяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон багш, ажилтнууддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье!

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол