УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан дорно, өрнийн анагаах ухааныг хослуулсан сургалтыг танхим, эмнэлзүйн орчинд явуулах


ТЭНХИМИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

ЭЗШУИС нь 2001 онд Монос коллеж нэртэйгээр анх тулгын чулуугаа тавьж Эм зүйч, эм найруулагч, УАУ-ы хүний их эмчийн мэргэжлээр АУ-ы мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 2006-2010 онуудад нийт таван удаагийн төгсөлтөөр эм зүйч, УАУ-ы хүний их эмч бэлтгэн гаргасан. 2010 онд бүтцийн өөрчлөлтөнд орж Эм зүй, эм найруулагч чиглэлээр дагнан сургалтын үйл ажиллагаа явуулж байгаад 2014 онд дахин Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн мэргэжлээр АУ-ы мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ.


Одоогийн ЭЗШУИС-ийн Уламжлалт анагаах ухааны сургууль нь анх тэнхим хэлбэрээр 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс 3 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэнхмийн эрхлэгчээр Академич, АШУ-ны доктор, профессор Шаравын Болд, багшаар Т.Ариунжаргал, Д.Золжаргал нар ажиллаж байв. 2015 онд “Монос” дээд сургууль ЭЗШУИС болж шатлал дээшилснээр тэнхмээс Уламжлалт анагаах ухааны сургууль болж зохион байгуулагдаж, Сургуулийн захиралаар Академич, АШУ-ны доктор, профессор Шаравын Болд ажиллав.

2015-2016 хичээлийн жилд онд Г.Энхжин багш, 2016-2017 оны хичээлийн жилд Т.Цэцэгдарь, С.Базаррагчаа багш нар шинээр нэмэгдсэн. 2017-2018 оны хичээлийн жилд багшийн тоо нэмэгдэж 5 багштай: Академич, АШУ-ны доктор, профессор Шаравын Болд, багшаар Т.Ариунжаргал, Г.Энхжин, Т.Цэцэгдарь , С.Базаррагчаа нар ажиллаж байсан. 2018-2019 оны хичээлийн жилд Х.Дуутбаяр, Л .Түдэвдагва нар нэмэгдэж тэнхмийн эрхлэгчээр уг сургуулийн ахлах багш, АУ-ы доктор Х.Туул ажиллаж, нийт 7 багштай сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Үүнд:

Сургуулийн захирал Академич Ш.Болд, УАУ-ы тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор Х.Туул, багшлах бүрэлдэхүүнд Докторант С.Базаррагчаа, АУ-ы магистр Т.Ариунжаргал, АУ-ы магистр Г.Энхжин, магистрант Х.Дуутбаяр, магистрант Л.Түдэвдагва нар ажиллаж байсан.

2019-2020 оны хичээлийн жилээс УАУСудлал, УАУ-ы эмнэлзүйн тэнхим болж бүтцийн өөрчлөлт хийснээр Уламжлалт анагаах ухаан судлалын тэнхимд АУ-ы доктор, дэд проф Х.Туул, докторант Т.Цэцэгдарь, АУ-ы магистр Т.Ариунжаргал, АУ-ы магистр М.Баточир, магистрант Л.Түдэвдагва багш нар ажиллаж байна. 2019 онд сургалтын бааз Синдүра-мед эмнэлэг байгуулагдсан нь УАУ-ы хүний их эмч бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд дэвшилт гарсан явдал боллоо.


УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СУДЛАЛЫН ТЭНХИМ