ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

  

 

 

 

  Манай сургууль анх Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар “Монос” коллеж нэртэйгээр тулгын чулуугаа тавьсан. 2004 онд “Монос” дээд сургууль болж, 2010 оноос эм зүйн чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулж, 2015 оноос Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болон хөгжсөн.

2019-2020 оны хичээлийн жилд 100 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс үндсэн багш 64, цагийн  багш (гэрээгээр) 22, нийт багш нарын 40 орчим хувь нь эрдмийн зэрэг цолтой.

Тус сургууль нь 1300 орчим суралцагчтай, Үүнээс доктор, магистрын түвшинд 40 гаруй, бакалаврын түвшинд 1200 гаруй оюутан суралцаж байна.

Сургуулийн материаллаг бааз

  • Сургуулийн материаллаг бааз
  • Лаборатори-9
  • Ур чадвар олгох танхим -8
  • Анги – 4
  • 120 хүний суудалтай лекцийн 3 заал
  • 200 хүний суудалтай лекцийн нэг заал
  • Номын сан /20 000 гаруй /
  • Компьютерийн лаборатори ( 45 компьютер)
  • Бялдаржуулах танхим
  • Спорт заал
  • Оюутны дотуур байр /70 оюутан/
  • Лингафоны кабинет-Цахим номын сан

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

  • 2004 онд Монгол улсын “Топ-5” сургуулийн нэгээр шалгарсан.
  • 2006 онд “Сургалт-үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний интеграци”-г хэрэгжүүлж буй Монгол улсын “Топ-6” сургуулийн нэгээр шалгарсан.
  • 2006 оны 12 сарын 21-нд тус сургуулийг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар нар бүтээлээрээ Монгол Улсын төрийн шагнал хүртсэн.
  • 2006 онд МИДСХ, “Багш” сонины редакц”Багшлах боловсон хүчин хүрэлцээ хангамж сайтай сургууль”-аар тодруулсан.
  • 2007 онд Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага болсон.
  • 2007 онд сурагч сонины нэрэмжит “Соён гэгээрүүлэгч хамт олон” өргөмжлөл авсан.
  • 2012 онд Монос группын хэмжээнд ажлаараа шалгарч Оны шилдэг хамт олон өргөмжлөл хүртсэн.
  • 2012 онд МЭЗБН “Эм” холбооноос зохион байгуулсан спортын 5 төрлийн тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байранд орж өргөмжлөл хүртсэн.
  • 2013 онд Монос группын урлагийн наадамд тэргүүн байр эзлэж шилжин явах цом, өргөмжлөл хүртсэн.
  • 2013 онд Монос группын урлагийн наадамд багш Оюунбаатар гоцлол бүжгээр, багш Б. Мөнхсоёл гоцлол хөгжмөөр тэргүүн байр эзлэж өргөмжлөл хүртсэн.
  • 2014 онуудад улсын хэмжээний ТОР-10 сургуулиар шалгарсан
  • 2014 онд “Монос” группийн “Шилдэг хамт олон”-оор шалгарсан
  • 2016 онд “Боловсролын салбарын онцлох энтрепренер сургууль” шагнал хүртсэн.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • ОХУ-ын Санкт-Петрбургийн Хими, Эм Зүйн Академи
  • ОХУ-ын Пятигорск хотын Эм Зүйн Академи
  • ОХУ-ын Иркутскийн эм зүйн их сургууль
  • ОХУ-ын Буриадын Их Сургууль
  • БНХАУ-ын Хятадын эм зүйн их сургууль
  • БНСУ-ын Олон Улсын Их Сургууль
  • БНСУ-ын Данкүүкийн их сургууль
  • БНСУ-ын Дэгү ханы их сургууль
  • Япон улсын IWAKI MEISEI их сургууль
  • Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургууль
  • Австри Улсын Грацийн их сургууль
  • ХБНГУ-ын Хайнрих Хайны нэрэмжит Их Сургуулийн Эмийн биологи, биотехнологийн сургуультай тус, тус хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

  • Үндэсний шилдэг, Азийн бүсэд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль байна.

УРИА

  • Хөгжлийн төлөө

ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

  • Чадварлаг багш, оюутан
  • Чанартай төгсөгч
  • Шинэ мэдлэг
  • Шилдэг технологи
  • Шинэлэг инноваци
  • Дэвшилтэт удирдлага