ЭЗШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх сургууль

Танилцуулга

“Монос” Дээд Сургууль анх эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын шийдвэр 2014 оны 10 сарын 01-ний өдрийн №5 тоот хурлын тэмдэглэлийг үндэслэн төгсөлтийн дараах богино болон урт хугацааны сургалт явуулах эрх бүхий зөвшөөрлийн гэрчилгээ авсан.

Анхны сургалтыг 2014 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Иркутскийн дипломын дараах боловсролын Анагаах ухааны Академи, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоотой хамтран зохион байгуулсан.

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайдын 2015 оны 03 сарын 05-ны өдрийн А/80 тоот тушаалаар “Монос” Дээд Сургууль нь Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон.


Удирдах зөвлөлийн 2015 оны 03 сарын 16-ны өдрийн № 14-15/03 тоот хурлын тэмдэглэлийг үндэслэн бүрэлдэхүүн сургуулийг байгуулсан. ЭЗШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх сургууль нь 2015 оны 03 сарын 16 –ны өдөр байгуулагдсан.


Тус сургуулийн зорилго нь:

Төгсөлтийн дараах сургалтын технологийг E хэлбэрт шилжүүлэх, сургалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, эмийн мэргэжилтэн болон төгсөгчидөө тасралтгүй сургалтаар хангах, амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан мэргэжлийн ёс зүйтэй, зөв хандлагатай эм зүйч - менежерийг бэлтгэх.

Тус сургууль нь төгсөлтийн дараах сургалтыг мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт гэсэн 2 үндсэн хэлбэрээр сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Сургалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын холбогдох заалтуудыг үндэслэн үйл ажиллагаа явуулж байна.



Мэргэшүүлэх сургалт:

Мэргэшүүлэх сургалтанд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарах бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зүйлийн 3.1.22, 3.1.23-т заасан мэдлэг, чадвар, хандлагыг олгоно.

Манай сургууль нь төрөлжсөн мэргэшлийн сургалт болох Эмнэл зүйн бус мэргэшүүлэх чиглэлээр “Эмнэл зүйн эм зүй” -н 6 сарын хугацаатай сургалтыг эрхлэн явуулж байна.



Тасралтгүй сургалт:

Тасралтгүй сургалтанд мэргэжил дээшлүүлэх болон багц цагийн богино хугацааны сургалт хамаарах бөгөөд тасралтгүй сургалт нь мэргэжлийн чиглэлээр нэмэлт мэдлэг, ур чадвар олгох багц цагийн сургалт юм.

Манай сургууль нь Мэргэжил дээшлүүлэх чиглэлээр “Эм зүйн удирдлага, зохион байгуулалт”-ын 4 сарын хугацаатай сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Тус чиглэлээр 2019 оны байдлаар нийтдээ 7 удаагийн төгсөлтөөр 120 гаруй мэргэжилтэнг бэлтгэн гаргаад байна.

Багц цагийн богино хугацааны сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлаар батлагдсан хөтөлбөрүүдээр 2019 оны байдлаар нийтдээ 40 гаруй удаа зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 8000 гаруй эмийн мэргэжилтэнг тасралтгүй сургалтанд хамруулаад байна.



Сургалтыг хэзээ, хаана бүртгэх:

Төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалт нь жилд 2 удаа элсэлт авна.

Элсэлтийн зарыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн https://www.chd.mohs.mn сайтад жил бүрийн 03, 09 сард байршуулсан байна. Зарын дагуу холбогдох материалыг бүрдүүлээд эрүүл мэндийн хөгжлийн төвд онлайнаар болон өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс суралцахыг хүсч буй сургуульдаа томилолт бичүүлэн тус сургууль дээр 03 сарын 25, 09 сарын 25- ны дотор тус тус ирнэ.


Холбоо барих email-хаяг, утас: Ulambayar.l@monos.mn 99060896


“Эм зүйн удирдлага, зохион байгуулалт”-ын чиглэлээр төгссөн төгсөгчид