СУРГАЛТЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Бид сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад зохион байгуулалт хийж, багш, суралцагчдад мэдээлэл өгч, бусад алба нэгж, байгууллагуудтай хамтран ажиллана. Сургалтын алба нь Боловсрол эрхэлсэн дэд захирал, сургалтын албаны менежер гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

 

Албан тушаал Нэр Утас И-Мэйл Өрөөний тоот
Боловсрол эрхэлсэн дэд захирал Н.Зулцэцэг 9978-4648, 7017-4640 zultsetseg@monos.mn 1-306
Сургалтын албаны менежер Б.Энхцэцэг 9915-1704, 7017-4640 enkhtsetseg.ba@monos.mn 1-306
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, багшийн хөгжлийг дэмжих, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, удирдан зохион байгуулах, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх

ЗОРИЛТ
  • Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах
  • Сургалт үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ гаргах, хяналт, үнэлэлт өгөх
  • Багшийн хөгжлийг хөтөлбөрөөр дэмжих
  • Суралцагчдыг шаардлагатай мэдээллээр хангах
  • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн сан үүсгэх
АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ
  • Боловсрол, эрүүл мэндийн талаар гарч буй хууль, дүрэм, журам, сургалтын бодлогод нийцүүлэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг байнга боловсронгуй болгож байх
  • Сургалтын агуулга, технологид хяналт тавих ажлыг зохион байгуулж, тэдгээрийг боловсронгуй болгох талаар шаардлагатай арга хэмжээ авах
  • Хичээлийн хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг хянан, баталгаажуулж, хэрэгжилтэнд нь хяналт тавих
  • Сургалтын талаар гарч буй сүүлийн үеийн мэдээллээр сургуулийн удирдлага, багш нарыг хангах
  • Багшийн хөгжлийг тасралтгүй дэмжих
  • Багшлах боловсон хүчнийг бүрдүүлж, чанаржуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх, багшийн ажлын үнэлгээ, нормыг боловсронгуй болгож, жилийн ажлын гүйцэтгэлийн тооцоо хийх
  • Элсэлт, сургалтын зохион байгуулалт, оюутны үйлчилгээ, шилжилт хөдөлгөөн, дадлагын зохион байгуулалт, төгсөлт зэрэг ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах
  • Үйлдвэрлэлийн дадлагын бааз газруудтай гэрээ байгуулах, гэрээг дүгнэх, дадлагын үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ авах
  • Оюутны мэдлэгийг үнэлж дүгнэх, төгсөлтийн шалгалт авах, төгсөгчдийг эм барих эрхийн шалгалт өгөхөд нь туслалцаа үзүүлэх
  • Сургалтын ажлын эцсийн үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, суралцагчдын сэтгэл ханамжинд судалгаа хийж, дүгнэлт гаргах зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • Сургуулийн хэмжээний сургалтыг нэгдсэн удирдлагаар хангаж, багшийн ажиллах, оюутны суралцах, хөгжих, төлөвших үйл ажиллагааг зохион байгуулах
  • Багш нарын сургалтын цагийн ачаалалд хяналт тавих, тооцох, үнэлэлт дүгнэлт хийж, цаашид сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллах
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, сургуулийн анги танхимын хуваарилалт, хичээлийн хуваарь хийх
  • Суралцагчдын мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг хариуцлагатай ашиглах дүрэм, журам боловсруулан хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БАГЦ ЦАГИЙН СИСТЕМ