ЭЗШУИС-ийн сувилахуйн тэнхим нь 2016 оны 9-р сард АУ-ны магистр Батцэцэг, АУ-ны докторант Л.Алтанхуяг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдсан. Тус тэнхимийн эрхлэгчээр АУ-ны магистр Батцэцэг/2016-2018/, АУ-ы докторант Л.Алтанхуяг/2018/ нар ажиллаж байв.
Сувилахуйн тэнхим нь энэ хичээлийн жилд тэнхимийн эрхлэгчээр НЭМУ-ны-ны докторант Д.Энхээ, АУ-ны докторант Л.Алтанхуяг, Япон хэлний багш ХШУ-ны магистр Ж.Энхмаа, БУ-ын магистрант Б.Батцэцэг багш нарын бүрэлдэхүүнтэй хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Тэнхимийн зорилго:
- Сувилахуйн мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөрийг боловсруулан хичээлийг үр өгөөжтэй явуулах.
- Сувилахуйн оюутнуудын япон хэлний мэдлэгийг сайжруулах N4 түвшинд хүргэх
- Оюутнуудад зөв хандлага дадал төлөвшүүлэн, мэргэжлийн сургалтын чанарын өндөр түвшинд чанартай эзэмшүүлнэ.
Тэнхимийн давуу тал:
ЭЗШУИС-ийн Сувилахуйн тэнхим нь Япон улсын Сүмирэкай групптэй хамтын ажиллагаатай ажиллаж богино хугацааны дадлагыг япон улсад хийж байгаа нь давуу тал байна. мэргэжлийн хичээлүүдийг “сургалт – эрдэм шинжилгээ – дадлага” гэсэн харилцан шүтэлцээтэйгээр явагдаж бакалавр Эмийн үйлдвэрийн инженер технологич сувилагч бэлтгэн сайн мэргэжилтэн бэлтгэж байна.
Тэнхимийн гадаад харилцаа:
ЭЗШУИС-ийн Сувилахуйн тэнхим нь Япон улсын Сүмирэкай групптэй хамтын ажиллагаатай ажиллаж богино хугацааны дадлагыг япон улсад хийлгэх, “J STYLE CONSULTING LLC” групптай оюутны зуны дадлага хийлгэх хэлэлцээрийн түвшинд явагдаж байна.