Санхүү, аж ахуйн алба

Санхүү, аж ахуйн алба нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, орлого, зардлын төсвийг тодорхойлж, гүйцэтгэлд нь хяналт тавих, зардлын хуваарилалт хийх, санхүүгийн тайлан бэлтгэх, удирдлагыг мэдээллээр хангах, хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн тайлангаа баталгаажуулж, олон нийтэд мэдээлэх, гадаад, дотоодын хэрэглэгчдийн шийдвэр гаргах хэрэгцээг хангасан үнэн зөв бүрэн гүйцэд санхүүгийн мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажилладаг.
Нягтлан бодох бүртгэл хөтлөлт /ERP программ/, сургалтын төлбөрийн мэдээлийн хөтлөлт /UNIFACE программ/, санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв тайлагнаж, бүх шатны ажилтнууд болон нийт оюутнуудыг тоон мэдээллээр түргэн, шуурхай хангаж тэдгээрт санхүү, эдийн засгийн оновчтой шийдвэр гаргах, орлого бүрдүүлэлт, зардлын хэмнэлтэд эерэг нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НББОУСтандарт, ААНОАТатварын хууль, Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаалаар баталсан нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн заавар, Монос группийн Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл нь:

  • Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, хичээл сургалтын ажлын хэвийн тасралтгүй ажиллагааг аж ахуйн чанартай үйлчилгээгээр хангах
  • Сургуулийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт,бүртгэлийг хариуцаж, хөрөнгийн зүй зохистой хуваарилалтыг бий болгож, ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэн санхүүгийн тогтвортой ажиллагааг хангах
  • Сургуулийн оюутан,багш, ажилчдын сурч ажиллах таатай нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийн нийгмийн асуудлыг шат дараалан шийдвэрлэх

Орон тоо бүтэц:

  • Ерөнхий нягтлан бодогч
  • Аж ахуйн албаны дарга
  • Касс, аж ахуйн нярав
  • Оюутны байрны эрхлэгч
  • Харуул хамгаалалтын ажилтан -6
  • Үйлчлэгч -4
  • Жолооч
  • Сантехникийн ажилтан