ОЮУТНЫ БАЙР

ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 2012 оноос эхлэн өөрийн сургуулийн дотуур  байр нь MNS5869:2008 стандартад нийцсэн байрыг шинээр тохижуулан /3 өрөө, 5 тасаг, 18 оюутан, 1 байрны багш/ хичээлийн 2-р байрны хойд талын жигүүрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

   Оюутны байранд амьдарч буй оюутнууд нь зөвхөн ЭЗШУИ сургуулийн оюутнуудаас бүрдэх бөгөөд оюутны байранд сургуулийн дүрэм, журам, оюутны байранд баримтлах дэг, “Оюутны ёс зүйн журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг нь оюутнуудын тав тухтай амьдрах нөхцлийг бий болгох, тэдний аюулгүй байдлыг хангах зорилготой ажиллаж байна

 Тус дотуур байрны тохижуулалт шинээр хийгдэж хичээлийн 2 дугаар байрны баруун жигүүрт 1,2 дугаар давхарт байрладаг бөгөөд  өрөөндөө 4 оюутан амьрах боломжтой, өрөө тус бүр давхар ортой, хувцасны шкаб, гал тогооны тавилга, хичээлийн ширээ, сандал, угаалтууртай, давхар тус бүрдээ нийтийн гал тогоотой. Дотуур байрны оюутнуудад зориулсан олон төрлийн ахуйн хэрэглээг сургуулиас хангаж өгдөг.

Үүнд :

  • Лиспа плитка
  • Хэншүү сорогч
  • Хөлдөөгч
  • Угаалгын машин
  • Усанд орох дүүш
  • Чөлөөт интернэт
  • Стандарт нойлын өрөө тус тус ажиллуулдаг.

Мөн дотуур байрны оюутнуудад зориулан тохижуулсан өрөөтэй. Тус өрөөнд чөлөөт цагаа зөв боловсон өнгрөөх, ая тухтай орчин бүрдүүлж зурагт, амарч суух буйдан, мэргэжлийн нэн шаардлагатай номын санг ажиллуулж байна.

 

ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ