Оюутны алба

Оюутны алба нь тус сургуульд шинээр элсэж байгаа оюутнуудыг бүртгэн хүлээж авахаас эхлэн сургууль төгсөх хүртэлх бүх үйл ажиллагааг хариуцан явуулдаг. Оюутны албаны даргаар Б.Энх-Амгалан ажилладаг. Оюутны албаны дарга нь мөрдөж байгаа холбогдох дүрэм, журмын дагуу оюутан элсүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах, түр ба бүрмөсөн чөлөөлөх, сургуулиас гаргах, анги, группд хуваарилах асуудлаар тушаал, шийдвэрийн төсөл боловсруулж их сургуулийн удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ.

 

Оюутан бүрийг улирлын ба төгсөлтийн шалгалтанд орох эсэхийг шийдвэрлүүлж, групп, ангийн ахлагчдыг томилж, оюутны сайн дурын олон нийтийн байгууллагатай хамтран ажилладаг. Мөн оюутны сургалтын төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулах, шинээр элсэн орж буй оюутнуудтай “ЭЗШУИС-д суралцах гэрээ-г хийх, хэсгүүдэд хуваарилах, оюутны хувийн хэргийг бүрдүүлж XCLOUD програмд санг бүрдүүлэх, оюутны үнэмлэх олгон, оюутны дунд зохион байгуулагддаг олон нийтийн ажлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

 

Оюутанд үзүүлдэг үйлчилгээ:
  • Оюутны хөдөлмөрийн бирж: Дарга: Оюутны албаны дэргэд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Хөдөлмөрийн бирж” ажилладаг ба оюутнуудад хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байна. Хөдөлмөрийн бирж нь: Оюутныг байнгын болон цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах, Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт зохион байгуулах, төгсөгчдийн ажлын байрны судалгаа хийж ажлын байраар хангахад туслах, Хөдөлмөрийн биржд бүртгэгдсэн оюутнууд болон төгсөгчдөд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулах, “Монос” группын харъяа компаниудтай хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Суралцагсадын түр хугацаагаар цалинжин, дадлагажих боломж нь Хөдөлмөрийн бирж байгуулагдсан цагаас нэлээд нэмэгдсэн байна.
  • Оюутны Виза
  • Эрүүл мэндийн даатгал
  • Сургалтын цогц программ, цахим хаяг: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглаж, орон зай цаг хугацаанаас үл хамааран ажлын бүтээмжийг дээшлүүлэх, суралцагч болон төгсөгчдийн нэгдсэн баазыг бий болгож, цахим сургалтын орчинг бүрдүүлэн удирдлага, сургалтын алба болон багшийн ажлыг хөнгөвчилсөн сургалтын алба, багш, оюутан, удирдлага хоорондын харилцаа холбоог уян хатнаар шийдсэн “XCLOUD” сургалтын цогц программыг ашиглаж байна. Энэхүү программыг сургуулийн вэб сайттай холбосон төдийгүй программ нь багш, оюутан хоорондоо өгөгдөл дамжуулах, мэдээлэл илгээж, мэдээллээ авах боломжтой. Мөн суралцагсдын эцэг эхчүүд тухайн оюутны эрхээр хандан суралцсан хугацааны дүнг үзэх, түүнд хяналт тавих боломж бүрдсэн.
  • Веб сайт: 2010 оноос http://www.monos.edu.mn гэсэн динамик вэб сайттай болж, чухал холбоосуудыг (XCLOUD, Lib4U) хийсэн байна. Сайт нь сургуулийн танилцуулга болон үндсэн гол мэдээллүүдтэй бөгөөд оюутнуудаас санал асуулга авах болон, сургуулиас зарлагдсан үйл ажиллагааны мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь байршуулдаг байна.
  • Интернэт, WiFi-чөлөөт интернэт
  • Эмчийн үзлэгийн өрөө
  • Спортын заал
  • Цайны газар
  • Оюутны дотуур байр