Номын сангийн танилцуулга

ЭЗШУИС-ийн Номын сан нь: Англи, Монгол, Орос, Япон, Солонгос, Төвөд хэлээр хэвлэгдсэн Шинжлэх ухааны бүх салбарын ном зохиолууд, лавлах, толь бичиг дэлхийн болон монголын шилдэг зохиолчдын зохиол бүтээлүүд, тогтмол хэвлэлийн бүтээгдэхүүнээр бүрдсэн 21000 гаруй номын фондтой. 180 уншигчийн суудалтай.

Номын сангийн үйлчилгээг автоматжуулах зорилгоор 2010 оноос LIB-4U ‘программыг нэвтрүүлж Олон улсын номын сангийн MARC21 стандарттай тохиромжтой үйлчилгээг нэвтрүүлсэн. Номын сангийн сан хөмрөгийн номыг 100% электрон каталогт оруулсан. Оюутнуудад зориулсан WI-Fi интернеттэй. Уншигчийн зурагтай, зураасан код бүхий картыг хэвлэн үйлчилж байна. Электрон каталогийг дотоод сүлжээ болон интернэтийн орчинд 10.0.0.70 хаягаар хайлт хийн ашиглах боломжтой. Жилд 650-720 уншигдад, 23000-2500 ирцэд, 16800-18200 ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч 158 дугаар зарлигын дагуу “Номын баяр”, “Дэлхийн номын баяр”-ыг жил болгон уламжлал болгон тэмдэглэн эрдэмтэн багш нарын Номын нээлт, ярилцлага, Уншигчдын бага хурал, танин мэдэхүй АХА тэмцээн, Шинэ болон сэдэвчилсэн ном, хэвлэлийн үзэсгэлэн, ном зүйн жагсаалт, ном зүйн бүртгэл, төрөл ангийн каталоги, картын санг уншлага үйлчилгээнд өргөн ашигладаг.

Цахим номын сан: (Хичээлийн I байрны 305 тоот) Цахим номын сан нь: 21 уншигчийн суудалтай. 35,5 м2 талбайтай. Үйлчилгээндээ “Flipping book” програм ашиглан үйлчилгээндээ нэвтрүүлж байна. Сонсдог ном, CD, DVD ном-450, Электрон хувилбартай ном-80 номын фондтой. Электрон каталогийг дотоод сүлжээ болон интернэтийн орчинд 10.0.0.70 хаягаар хайлт хийн ашиглах боломжтой.Багш нарын хичээлийн лекцийг “Adobe Reader” программ дээр хөврүүлж Lib-4 U программын элктрон хувилбарт байршуулснаар зохиогч, хичээл нэр, нэр, түлхүүр үгүүдээр хайлт хийж сонгосон лекцээ бүрэн эхээр нь уншиж судах боломжтой.

Лекцыг шалгалтын хуваарийн дагуу ажлын 3 хоногоор байршуулсанаар өвчтэй, чөлөөтэй үеийн хичээлээ нөхөж авах боломжоор бүрдсэн. Эрдэм шинжилгээний танхим: (Хичээлийн IV байрны 305 тоот) Магистр, доктороор суралцагсадад зориулсан Нобелийн шагналтнуудын CD ном дэлхийн болон монголын анагаах ухааны эрдэмтэдийн бүтээл, судалгааны материалууд, нэвтэрхий толь бичгүүдээс бүрдсэн номын фондтой.

Чөлөөт сонголттой Уншлагын танхим: (Хичээлийн I байрны 303 тоот) Чөлөөт сонголттой Уншлагын танхим нь: 50 уншигчийн суудалтай. 64,1м2 талбайтай. Номын сангийн нийтлэг хэв маягийн халж та тухай орчинд чөлөөтэй суух боломж, интерьер дизайны шийдэл, дотоод тохьжилт өнгөлөг, гэгээтэй, шинэлэг тохижилттой. Анагаах ухаан, Эм зүй, Сувилахуй мэргэжлийн сурах бичгээс бүрдсэн номын фондтой.

Тогтмол хэвлэлийн Уншлагын танхим: (Хичээлийн IY байрны 403 тоот) Тогтмол хэвлэлийн Уншлагын танхим нь: 50 уншигчийн суудалтай. 70,18 м2 талбайтай. Тогтмол хэвлэлийн уншлагын танхимд монгол, англи, орос хэлээрх мэргэжлийн сэтгүүл 1350 ш, 23 нэр төрлийн сэтгүүлтэй, өдөр тутам гардаг, 7 ба 14 хоног, сард, улиралд гардаг сэтгүүлээр фондоо бүрдүүлсэн.

Гадаад номын Уншлагын танхим: (Хичээлийн IY байрны II давхарт ) Гадаад номын Уншлагын танхим нь: Уншлагын танхим нь: 50 уншигчийн суудалтай. 70,18 м2 талбайтай. Гадаад номын фондод англи, орос, япон, солонгос, хятад хэлний мэргэжлийн сурах бичиг, уран зохиолын номын фондтой. Америкийн Монгол судлалын төвөөс “Монголд зориулсан ном хөтөлбөр-т 2014-2016 онуудад хамрагдан АНУ-д тэргүүлэх хэвлэлийн компаниудад хэвлэгдсэн Монголын зах зээлд өндөр үнээр худалдаж авах номыг үнэ төлбөргүй авч Гадаад номын уншлагын танхимын фондыг баяжуулсан. Анагаах ухаан, Эм зүй, Сувилахуй, Эрүүл мэнд, Бизнес, Менежмент, Шинжлэх ухаан, Гэр бүл, Хувь хүний хөгжлийн номоор фондоо баяжуулж багш, оюутнууд сургалт, судалгааны ажилдаа өргөн ашиглаж байна.

Бүлгээр болон ганцаарчилан суралцах танхим: (Хичээлийн IY байрны II давхарт ) Бүлгээр болон ганцаарчилан суралцах танхим нь: Ганцаарчилсан болон хэсэг бүлгээр хамтран хичээллэх, бусдаас суралцах, уншигчдын бие даан суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх чиглэсэн.

Оюутны байрны номын сан: (Хичээлийн II байрны I давхарт ) Номын сан-12 суудалтай, 12,5 м2 талбайтай. Оюутнуудыг ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр дамжуулан оюуны хэрэгцээг хангахуйц ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгох, танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, номтой нөхөрлөхөд чухал ач холбогдолтой. Зөөврийн номын сангаар Хичээлийн хуваарийн дагуу 14 хоногт ном, сурах бичгийг шинэчилдэг. Уг номын сангаар оюутны байранд амьдарч буй уншигчид үйлчилгээ үзүүлэнэ.

Үндсэн фонд, Гэрээр ном олгох тасаг: Англи, Монгол, Орос, Япон, Солонгос, Төвөд хэлээр хэвлэгдсэн Шинжлэх ухааны бүх салбарын ном зохиолууд, лавлах, толь бичиг дэлхийн болон монголын шилдэг зохиолчдын зохиол бүтээлүүд, тогтмол хэвлэлийн бүтээгдэхүүнээр бүрдсэн 20000 гаруй номын фондтой. Үндсэн фонд, Ойрын фондоор багш оюутнуудад жилд 650-720 уншигдад, 23000-2500 ирцэд, 16800-18200 ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

Номын сангийн эрхлэгч МУ-ын СТА, Соёл урлагийн эдийн засгийн магистр Чанцалдулам овогтой ТҮМЭННАСТ

2003 онд Соёлын сургуулийг “Номын сан судлаач-мэдээлэл зүйч” мэргэжлээр

2011 онд Соёл Урлагын Их Сургуулийг “Номын сангийн удирдлага” мэргэжлээр төгссөн.

“Орон нутгийн ном зүй, мэдээллийн менежмент’ сэдвээр магистрийн хамгаалсан.

Дундговь аймгийн Төв номын сан. Хэвлэлийн хүрээлэнгийн номын сангуудад, ЭЗШУИС-д Номын сангийн эрхлэгчээр 2014 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Гавъяа шагнал

  • Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медал
  • Эмэгтэй Удирдагч сангийн “Удирдагч эмэгтэй” “Эрх чөлөөний одон”
  • МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан“

Бүтээлүү

  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Номын сан дахь Доктор, магисрын зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээлийн ном зүй (2016)
  • Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, Анагаах ухаан Төв номын сантай хамтран “Ангаах ухааны эрдмийн бүтээлийн номзүй /2008-2017/ (2017)
  • ЭЗШУИС-ийн 20 жилийн ойд зориулж “ЭРДМИЙН БҮТЭЭЛИЙН НОМ ЗҮЙ”. (2020)

Эрдэм шинжилгээний илтгэл

  • Брагри Ёндон Дамцагоржийн 230 жилийн ойд зориулан “Гэтэлгэгч дээд багш буюу Билгийн гэгээ (2011)
  • МУАлдарт уран зохиолч С.Буяннэмэхийн 110 жилийн ойд Зориулсан эрдэм шинжилгээний хуралд “С.Буянэмэхийн бүтээлийн судалгаа” (2012)
  • “Монголчуудын ном унших соёлын удамжлал шинэчлэл” (2013)
  • “Соёлын бүгээлч үйлдвэрлэл-2018 эрдэм шинжилгээний онол, практикийн хуралд “Цахим номын сан зохиогчийн эрхийн асуудал”(2018)
  • ХААИС ийн 80 жилийн ойд зориулсан “Судалгааний их сургууль ба Нээлттэй номын сан” эрдэм шинжилгээний хуралд “ Цахим номын сан зохиогчийн эрхийн асуудал”(2018)

Эрдэм шинжилгээний өгүүлэл

  • “Дундговь аймаг холбогдох уламжлалт барын хэвлэлийн намтар номзүй” (2011)
  • Цахим номын сан зохиогчийн эрхийн асуудал // Монголын эмзүй, эм судлал.- 2018 .- №2 .- X.55-60
  • “Цахим номын сан зохиогчийн эрхийн асуудал” // Монголын соёл урлаг судлал.- 2018.- Х.263-169
  • Монголчуудын ном унших уламжлал шинэчлэл // Монголын эмзүй, эм судлал.-2019.-№1 .-X.66-67
  • Библиотерапист ба номзүйн сэтгэл засал // Номын санч,- 2019,- №1 .- Х.61-62
  • Библиотерапист ба номзүйн сэтгэл засал // Монголын эмзүй, эм судлал,- 2019.- №2 .- X.74-76

Номын санч-мэдээллийн ажилтан Равжир овогтой СУМЪЯА

Төгссөн сургууль: СУИС-ийн Соёлын сургууль

Төгссөн он: 2010 он

Мэргэжил: Номын санч-Мэдээллийн ажилтан 2010 оноос ЭЗШУИС-ийн Номын санч-мэдээллийн ажилтан”-аар одоог хүртэл ажиллаж байна.

2014 онд “МОНОС дээд сургуулийн “Шилдэг ажилтан”-аар шалгарсан.