ЭЗШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх сургууль

 

ТАНИЛЦУУЛГА:

ЭЗШУИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Сургууль нь 2015 оны 03 сарын 16-ны өдөр байгуулагдсан.

ЗОРИЛГО: Төгсөлтийн дараах сургалтын технологийг E хэлбэрт шилжүүлэх, сургалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, эмийн мэргэжилтэн болон төгсөгчидөө тасралтгүй сургалтаар хангах, амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан  мэргэжлийн ёс зүйтэй, зөв  хандлагатай  эм зүйч – менежерийг бэлтгэх.

             Тус сургууль нь төгсөлтийн дараах сургалтыг мэргэшүүлэх болон тасралтгүй  гэсэн 2 үндсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ:

            Мэргэшүүлэх сургалтанд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарах бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22, 3.1.23-т заасан мэдлэг, чадвар, хандлагыг олгоно.

            Тус сургууль нь төрөлжсөн мэргэшлийн Эмнэлзүйн бус мэргэшүүлэх чиглэлээр  “Эмнэлзүйн эм зүй”-н 6 сарын хугацаатай сургалтыг эрхлэн явуулж байна.

ТАСРАЛТГҮЙ СУРГАЛТ:

            Тасралтгүй сургалтанд мэргэжил дээшлүүлэх болон багц цагийн богино хугацааны сургалт хамаарах бөгөөд тасралтгүй сургалт нь мэргэжлийн чиглэлээр нэмэлт мэдлэг, ур чадвар олгох багц цагийн сургалт юм.

            Мэргэжил дээшлүүлэх чиглэлээр “Эм зүйн удирдлага, зохион байгуулалт”-ын 4 сарын хугацаатай сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Тус чиглэлээр 2019 оны байдлаар нийтдээ 7 удаагийн төгсөлтөөр 120 гаруй мэргэжилтэнг бэлтгэн гаргаад байна.

  Багц цагийн богино хугацааны сургалтанд 2019 оны байдлаар нийтдээ давхардсан тоогоор 8000 гаруй эмийн мэргэжилтэн хамрагдсан байна.

Сургалтыг хэзээ, хаана бүртгэх:

Төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалт нь жилд 2 удаа элсэлт авна.

Элсэлтийн зарыг  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн https://www.chd.mohs.mn  сайтад жил бүрийн 03, 09 сард байршуулсан байна. Зарын дагуу холбогдох материалыг бүрдүүлээд эрүүл мэндийн хөгжлийн төвд онлайнаар болон өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс суралцахыг хүсч буй  сургуульдаа томилолт бичүүлэн тус сургууль дээр 03 сарын 25, 09 сарын 25- ны дотор тус тус ирнэ.

Холбоо барих email-хаяг: Ulambayar.l@monos.mn 

Холбоо барих утас:            9906-0896

“ЭМ ЗҮЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”-ЫН ЧИГЛЭЛЭЭР ТӨГССӨН ТӨГСӨГЧИД

“ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙ”ЫН ЧИГЛЭЛЭЭР ТӨГССӨН ТӨГСӨГЧИД