Чанарын үнэлгээний багийн танилцуулга

Сургуулийн чанарын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал арга хэрэгсэл нь чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан бүтэц, дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа гэж сургуулийн зүгээс тодорхойлон захирлын 2013 оны 09 сарын 27-ны өдрийн 84 тоот тушаалаар Дотоод хяналт үнэлгээний арга зүйчийг томилон ажиллуулж эхэлсэн бөгөөд сургуулийн үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтийг хангуулах, тусгай боловруулсан шалгуур шаардлагын дагуу хяналт шалгалт хийх, зөвлөмж өгөх үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан байна. Сургуулийн стратеги төлөвлөгөө (2019-2024) “Дотоод хяналт үнэлгээний ажлыг улам боловсронгуй болгож, үнэлгээний үр дүнг сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд суурь болгон ашиглана” гэж тусгасны дагуу 2019-2020 оны хичээлийн жилээс сургуулийн стратеги төлөвлөгөөг бүрэн жигд, үр дүнтэй, өгөөжтэй хэрэгжих боломжийг хангах, байгууллагын болон үр дүнд суурилсан хөтөлбөрийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалт хийх, тайлагнах алба, нэгж болон багш, ажилтнуудын бие даасан байдал, академик эрх чөлөөг ханган ажиллахад нь дэмжлэг үзүүлж, улмаар сургалтын чанарын баталгааг хангуулах чиг үүрэг бүхий чанарын үнэлгээний багийн бүтэц зохион байгуулалтанд шилжсэн.

Чанарын үнэлгээний багийн бүрэлдэхүүн

Нэр

Албан тушаал

Тайлбар

1

Б.Мөнхжаргал

Чанарын үнэлгээний арга зүйч

Захиргааны төлөөлөл

2

Б.Энхцэцэг

Сургалтын албаны менежер

Сургалтын албаны төлөөлөл

3

Т.Ахтолхын

Эмийн химийн тэнхимийн эрхлэгч

Эмийн химийн тэнхимийн төлөөлөл

4

Б.Хонгорзул

Мэдээлэл, технологийн багш

Ерөнхий эрдмийн тэнхимийн төлөөлөл

5

Б.Пүрэв

Эм судлалын багш

Эм судлал клиник эм зүйн тэнхимийн төлөөлөл

6

Г.Энхжин

Уламжлалт анагаах ухааны багш

Уламжлалт анагаах ухаан эмнэл зүйн тэнхимийн төлөөлөл

7

Ж.Энхмаа

Сувилахуйн тэнхимийн эрхлэгч

Сувилахуйн тэнхимийн төлөөлөл

8

Б.Номингэрэл

Эм зүйн удиртгал, технолгийн багш

Эм зүйн удиртгал технологийн тэнхимийн төлөөлөл

9

Ч.Нямбаяр

Санхүүгийн шинжээч

Санхүүгийн албаны төлөөлөл

Чанарын үнэлгээний багийн бүтцийн схем



Дотоод үнэлгээний чанарын багийн үндсэн чиг үүрэг:

Сургуулийн стратеги төлөвлөгөөг бүрэн жигд, үр дүнтэй, өгөөжтэй хэрэгжих боломжийг хангах, байгууллагын болон үр дүнд суурилсан хөтөлбөрийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалт хийх, тайлагнах алба, нэгж болон багш, ажилтнуудын бие даасан байдал, академик эрх чөлөөг ханган ажиллахад нь дэмжлэг үзүүлж, улмаар сургалтын чанарын баталгааг хангуулах удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, хяналт тавих, зөвлөмж өгөх үндсэн чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 

  • Хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулах

  • Сургалтын чанарыг үндэсний болон олон улсын шалгуур шаардлагыг их сургуулийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах

  • Их сургуулийн сургалтын чанарын үйл явцад чанарын баталгаажуулалт хийх

  • Сургуулийн өөрийн үнэлгээний тайланг харъяалагдах алба, нэгжийн хамт хийж гүйцэтгэх

  • Хууль тогтоомжийн болон их стратеги төлөвлөгөө, сургуулийн бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт, зөвлөмж өгөх;

  • Их сургуулийн хэмжээнд мөрдөгдөж байгаа баримт бичгийн хэрэгжилт явц, үр дүнд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах, зөвлөмж болосруулах, эрсдлийг үнэлэх

  • Их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүдийн  төлөвлөгөөний биелэлт, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүн шинжилгээ хийх зөвлөмж хүргүүлэх

  • Их сургуулийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлд суурилсан дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэлийн сан бүрдүүлэн, эрсдэлийг сааруулах, арилгах чиглэлээр ажил зохион байгуулах саналыг захиралд танилцуулж шийдвэрлүүлэх;

  • Бүрэлдэхүүн сургууль, тэнхим, алба, нэгуийн чанарын үйл явцыг сайжруулахад туслах, мэргэжлийн зөвлөгөө өгөх

  • Сургалтын чанарын мэдээллийн сан үүсгэх алба, нэгжүүдийг мэдээллээр хангах

  • Оролцогч, сонирхогч талуудаас сэтгэл ханамжийн судалгаа болон, санал хүсэлтийг авах дүн шинжилгээ хийх

  • Эрх зүйн баримт бичиг

  • БСШУСЯ, ЭМЯ болон бусад холбогдох байгууллагаас гарсан батлагдсан холбогдох дүрэм, журам, шалгуур шаардлага

  • ОУ-ын болон үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагын шалгуур шаардлага

  • Сургуулийн дүрэм журам болон сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмууд

  • ЭЗШУИС-ийн чанарын дотоод баталгаажуулалтын журам

  • ЭЗШУИС-ийн сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэх журам

  • ЭЗШУИС-ийн чанарын гарын авлага

  • ЭЗШУИС-ийн чанарын бодлого