БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

ЭЗШУИС-ийн дэргэдэх “Гарааны гурван хүч” компани нь тус сургуулийн багш болон эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нарын судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, орчин үеийн анагаах ухааны шаардлага хангасан, чанарын баталгаатай эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон төсөл хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 07-р сард байгуулагдсан. 2017 оны 04 сарын 07-ны өдөр Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас “Биологийн идэвхт бүтээгдэхүүн” үйлдвэрлэх чиглэлээр тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго:

Эм зүйн салбарт шинэ санаа, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, ЭЗШУИС-ийн багш, эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нарын бүтээлийг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэн нийтийн хүртээл болгох.

Алсын хараа

Дэлхийн дэвшилтэт техник технологи, стандартын шийдлийг эн тэргүүнд нэвтрүүлэгч байж, инновацийн эм, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэгчээр салбартаа тэргүүлэгч байна.

Компани нэр

“Гарааны гурван хүч”

Байгуулагдсан огноо

2016 оны 07 сар

Ажилтны тоо

8

Үйл ажиллагааны чиглэл

  • Эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
  • Чанарын баталгаатай эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төсөл хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх
  • Эх орныхоо хөрсөнд ургасан ургамал, амьтан, эрдсийн гаралтай биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд гаргах

Бүтээгдэхүүний танилцуулга

Эх орны байгалийн хөрсөнд зэрлэгээр ургасан аньс, нэрс, чацаргана гэсэн 3-н төрлийн жимсний ач тусыг судлан түүнийгээ хүний бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судасны нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийн үйл ажиллагааг дэмжих, элгэнд явагдах хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж хордлогын эсрэг нөлөө үзүүлдэг, бие махбодын дасан зохицлыг идэвхижүүлэх, дархлааг дэмжиж өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэгч С-аминдэмээр баяжуулан “ВИТОС+ЖИМС” нэршилтэйгээр биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Шинэлэг байдал, давуу тал:

Хүнсний нэмэлт амт, үнэр оруулагч, будагч бодис ороогүй, жимсний өөрийн өвөрмөц өнгө, үнэр, амттай, бамбаруушны хэлбэр дүрстэй шахмалыг Монголдоо анхдагчаар үйлдвэрлэлд нэвтрүүлэн зах зээлд гаргаж байна.

ГАРААНЫ ГУРВАН ХҮЧ КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮН