БИО АНАГААХ ЭМНЭЛ ЗҮЙН ТЭНХИМИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

Тус тэнхим нь анх 2009 оны 06 сарын 11 өдөр “Онолын болон эмнэлзүйн эм судлалын тэнхим” нэртэйгээр 6 багштай байгуулагдсан бөгөөд тэнхмийн бүрэлдэхүүнд: Тэнхимийн эрхлэгч Г.Энхбилэг /АУ-ы магистр, докторант/, зөвлөх М.Амбага /АШУ-ы доктор, профессор, багш Х.Туул /АУ-ы магистр, докторант, багш А.Алтанцэцэг /магистрант, Б.Антуяа /магистрант, багш Х.Гүлдана /магистрант, багш Э.Сансархуяг /магистрант/ нар ажиллаж байв.

2010 оны 09 сарын 01 өдрөөс “Клиник эм зүй-био анагаахын тэнхим” нэрэн дор өргөжин 12 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байв. Тэнхмийн багшлах бүрэлдэхүүнд Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, багш Л.Цэрэндулам /ЭЗУ-ы доктор, дэд профессор/, багш Л.Алтанхуяг /АУ-ы магистр, клиникийн профессор/, багш Э.Энхсүрэн /магистрант/, багш Р.Оюун-Эрдэнэ /магистрант/ нар нэмэгдэж 9 багштай ажиллаж байв.


2012 оны 09 сарын 01 өдрөөс Клиник эм зүй-Био анагаахын тэнхим өргөжин 14 багштайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Тэнхмийн багшлах бүрэлдэхүүнд Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, багш Л.Цэрэндулам /ЭЗУ-ы доктор, дэд профессор/, багш Л.Алтанхуяг /АУ-ы магистр, клиникийн профессор/, багш Х.Туул /АУ-ы магистр, докторант/, багш А.Алтанцэцэг /ЭЗУ-ы магистр/, багш Д.Тунгалаг /АУ-ы магистр/, багш Х.Гүлдана /ЭЗУ-ы магистр/, багш Р.Оюун-Эрдэнэ /АУ-ы магистр/, Э.Энхсүрэн /ЭЗУ-ы магистр/, багш Г.Март /магистрант/, багш Б.Мөнхдэлгэр /магистрант/, Г.Дүүрэнбилэг /магистрант/, Н.Нямдаваа /магистрант/ нар ажиллаж байв.


2014-2016 оны хичээлийн жилд Био-анагаах Клиник эм зүйн тэнхим нэртэйгээр дараах багшлах бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. Тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор Ц.Амарбаясгалан, Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, багш Л.Цэрэндулам /ЭЗУ-ы доктор, дэд профессор/, багш Л.Алтанхуяг /АУ-ы магистр, клиникийн профессор/, багш Х.Туул /АУ-ы магистр, докторант/, багш А.Алтанцэцэг /ЭЗУ-ы магистр/, багш Д.Тунгалаг /АУ-ы магистр/, багш Э.Тунгалаг /АУ-ы магистр/, багш Б.Мөнхдэлгэр /магистрант/, багш Х.Баярмаа /магистрант/ нар ажиллаж байв.


2017-2018 оны хичээлийн жилээс Био-анагаах Клиник эм зүйн тэнхим нь Тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор Х.Туул, Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, захирал Академич, ЭЗУ-доктор, профессор Л.Цэрэндулам, АУ-ы доктор, дэд профессор Б.Амаржаргал, багш Р.Оюун-Эрдэнэ /АУ-ы магистр/, багш Энхбилэг /ЭЗУ- доктор/, багш Э.Энхсүрэн ЭЗУ-ы магистр, багш Д.Тунгалаг /АУ-ы магистр, докторант/, багш Л.Сосорбарам /АУ- магистр клиникийн профессор/, багш Б.Мөнхдэлгэр /ЭЗУ-ы магистр/, багш С.Билэгдэмбэрэл /магистрант/, М.Сайнгэрэл /магистрант/, дагалдан багш Ц.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


2018-2019 оны хичээлийн жилд Био-анагаах Клиник эм зүйн тэнхимд Тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор Э.Энхсүрэн, Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, захирал Академич, ЭЗУ-доктор, профессор Л.Цэрэндулам, АУ-ы доктор, дэд профессор Б.Амаржаргал, ахлах багш Д.Тунгалаг /АУ-ы магистр, докторант/, багш Л.Сосорбарам /АУ- магистр, клиникийн профессор/, багш Б.Мөнхдэлгэр /ЭЗУ-ы магистр/, багш /Г.Батсайхан БУ-ы магистр/, багш С.Долгорсүрэн /АУ-ы магистр/, багш С.Билэгдэмбэрэл /магистрант/, М.Сайнгэрэл /магистрант/, Ц.Лхагвасүрэн /магистрант/, Г.Цэрэнчунт/магистрант/ нар дадлагажигч багшаар ажиллаж байна.


2019-2020 оны хичээлийн жилд Био-анагаах Клиник эм зүйн тэнхим нь Эм судлал – Клиник эм зүйн тэнхим ба Био-анагаах Эмнэл зүйн тэнхим болж 2 хуваагдан Био-анагаах эмнэл зүйн тэнхим нь Тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор Э.Энхсүрэн, Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, дэд профессор Б.Амаржаргал, ахлах багш Д.Тунгалаг /АУ-ы магистр, докторант/, багш Л.Сосорбарам /АУ- магистр, клиникийн профессор/, багш С.Долгорсүрэн /АУ-ы магистр/, М.Сайнгэрэл /магистрант/, Г.Цэрэнчунт/магистрант/, Л.Мандухай нарын 9 багшийн бүрэлдэхүүнтэйгээр 20 гаруй хичээлийг зааж байна.


Тэнхимийн харъяанд: Анатомийн музей, Физиологийн кабинетууд ажилладаг.


Эм судлал-Клиник эм зүйн тэнхимтэй хамтран Эм судлаач оюутны клуб ажиллуулж байна.



ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Тэнхмийн эрхэм зорилго нь эм зүйч, уламжлалтын эмч, сувилагч, эмийн үйлдвэрийн инженер технологичиор суралцаж байгаа оюутнуудад анагаахын суурь шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэнд болон эмнэл зүйн хичээлүүдиййг чанартай заан эзэмшүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан явуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.


ЗОРИЛТ:


  • Мэргэжлийн болон анагаахын хичээлийн дадлагуудыг Анатомийн музей, Эм судлалын кабинет, Эмийн зохистой хэрэглээний кабинетуудад хичээл удирдан явуулж, сургалтын чанар үр өгөөжийг улам сайжруулж, нэмэгдүүлэх
  • Оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн доктор магистр багш нараар хангаж судалгааны ажилд татан оруулах, зааж зөвлөх.
  • Мэргэжлийн суурь хичээлүүд анатоми, физиологи, гистлоги, дархлаа судлал, эм судал, болон эмнэлзүйн хичээлийг орчин үеийн шаардлагад нийцсэн программ хөтөлбөрөөр бэлтгэх

ТЭНХИМИЙН ДАВУУ ТАЛ:


Тэнхимийн багш нар нь эмч багш нар бөгөөд эм зүй, уламжлалт анагаах ухаан, сувилахуйн ангиудад эмнэлзүйн болон мэргэжлийн суурь хичээлүүдийг удирдаж явуулдгаараа давуу тал болно.


ТЭНХИМИЙН ГАДААД ХАРИЛЦАА:


2017-2018 оны хичээлийн жилд сувилахуйн ангийг шинээр нээж элсэлт аван шинээр сувилахуйн тэнхим салбарлан гарсан ба амжилттай ажлаа үргэлжлүүлж байна. 2019-2020 оны хичээлийн жилд тус тэнхмээс Эм судлал – Клиник эм зүйн тэнхим салбарлан гарч амжилттай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

 


БАКЭЗТ-ИЙН БАГШ НАРЫН ЗААЖ БУЙ ХИЧЭЭЛҮҮД