Бакалаврын элсэлт

Элсэлт авах мэргэжлийн чиглэлүүд

Элсэгчдэд олгох мэргэжлийн цол, боловсролын зэрэг /бакалавр/ Шалгалт (ЕШ) Суралцах хугацаа (жил) ЕШ-ын босго оноо
Эм зүйч Хими, Биологи, Математик, Англи хэл аль нэг нь 5 жил  

410

Эмийн үйлдвэрийн инженер технологич (3+2) хамтарсан хөтөлбөр Хими, Математик, Физик, Англи хэл аль нэг нь 5 жил
Уламжлалт анагаах ухааны их эмч Хими, Биологи, Математик, Англи хэл аль нэг нь 6 жил
Сувилагч Хими, Биологи, Математик, Англи хэл  аль нэг нь 4 жил

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Эм зүйч:

  • Эмийн зүйлийг эрж хайн, нээн илрүүлж, судлан шинжилж, шинэ эм зохион бүтээдэг “судлаач”,
  • Нийлэгжүүлсэн болон ургамал амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг эм болгон үйлдвэрлэдэг “үйлдвэрлэгч”
  • Эм бэлдмэлээ зах зээлд гарган эмч, эм зүйч нарт таниулж сурталчилдаг “маркетингийн менежер”
  • Эмийн сан, эмийн үйлдвэр, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг зохион байгуулж, эрхлэн явуулдаг “удирдагч, менежер”
  • Эмийн зохистой хэрэглээг хүн арддаа төлөвшүүлэн хэрэгжүүлдэг “зөвлөгч эмзүйч” зэрэг хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Эмийн үйлдвэрийн инженер технологич:

  • БНСУ-ын Олон Улсын Их сургууль (IUK)-тай 3+2 жилийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, 2 сургуулийн диплом олгоно. БНСУ-д оюутны дотуур байраар үнэ төлбөргүй хангагдаж суралцахын зэрэгцээ хичээлээс гадуур ажил хийж, сургалтын төлбөрөө олох боломжтой.
  • Төгсөөд “Монос” группийн болон бусад эм, гоо сайхан, хүнсний үйлдвэрт үйлдвэрт ажиллах боломжтой.

Уламжлалт анагаах ухааны их эмч:

  • Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшиж, анагаах ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэших чадвартай их эмч бэлтгэнэ.
  • Судалгаанд суурилсан уламжлалт анагаах ухааны мэдлэг, хэрэглээнд түшиглэн олон улсын зах зээлд ажиллах мэдлэг чадвартай уламжлалт анагаах ухааны их эмч судлаач бэлтгэнэ.

Сувилагч:

  • Сувилахуйн шинжлэх ухаан нь сувилахуйн тусламжийг зөв оновчтой үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөхөд нь туслах, өвчин үүсэх нөхцөл, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эмнэлэг болон гэрийн нөхцөлд асаргаа сувилгаа хийх тодорхой дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаанд суралцаж, ажлыг эмх цэгцтэй, нотолгоотой явуулж чаддаг чадварлаг боловсон бэлтгэнэ.
  • Сувилгааны үйл ажиллагааны таван шатлалын тухай ерөнхий ойлголт, сувилгааны үйл ажиллагааны шатлалууд тэдгээрийн уялдаа холбоо, өдөр тутмын практик үйл ажиллагаанд хэрэглэх, мөн сувилгааны үйл ажиллагааны таван шатлалыг практикт хэрэглэж чадсанаар сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтэнүүд үйлчлүүлэгчийн өмнө тулгарсан аливаа асуудлыг тодорхойлох, асуудлыг шийдэх, шийдвэр гаргах, багаар ажиллах мэдлэг чадвар бүхий сувилахуйн мэргэжилтэн бэлтгэн гаргана.
  • Судалгаанд суурилсан сувилахуйн шинжлэх ухааны хэрэглээнд түшиглэн олон улсын зах зээлд ажиллах мэдлэг ур чадвартай сувилахуйн мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Лавлагаат тусламжийн төвүүдэд суралцах хугацаандаа дадлагажиж ажлын байраар хангагдах боломжтой.