Blog

71967770_1267300733451254_103152860908224512_o

  ЭЗШУИС-ийн  Эм Зүйн-102 ангийн оюутан М. Мягмардорж  2019 оны 10- р сарын 13нд болж өнгөрсөн Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл доорх өсвөрийн залуучуудын анхдугаар олон улсын тэмцээнд түрүүлсэн амжилтаар “Олон улсын оюутны эрхийн өдөр”- өө угтаж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийн үүсэл нь 1939 онд Нацистууд Прага хотын их сургуулийг хүчээр эзэлсэнтэй холбоотой.  Улмаар  эзлэгдсэн Чехославак оюутнууд Нацист дэглэмийг эсэргүүцэн жагссан түүхтэй.

Энэхүү эсэргүүцэл нь эмгэнэлтэйгээр дууссан бөгөөд Нацистууд дээд сургуулиудыг хаасан төдийгүй 9 оюутныг багштай нь хамт шүүх хуралгүйгээр 1939 оны 11 дүгээр сарын 17-нд цаазаар авсан байна. Энэ үеэс хойш Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Мөн 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Чех улсын оюутан Оп­лата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаа­сан түүхтэй. НҮБ-аас тэрхүү өдрийг “Олон улсын оюутны эрх”-ийн өдөр болгожээ.

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол